Saturday, 2024-04-27, 4:14 AM
Welcome, Guest | RSS
Site menu
Tag Board
Our poll

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Home » 2012 » July » 6 » Дэлхийг зөгөнсөн хүн
1:12 PM
Дэлхийг зөгөнсөн хүн
Ертөнц мөхөх тухай зөгнөлүүд бараг жил алгасалгүй л гардаг болжээ. Хамгийн сүүлд Америкийн номлогч Харольд Кемпинг уржигдар буюу 21-ний өдөр ертөнц мөхнө гэж айлдсан. Гэвч галав юүлсэнгүй. Өмнө нь ертөнцийн мөхлийг хэрхэн зөгнөж байсныг он цагийн дарааллаар нь танилцуулъя. Зөвхөн ойрын хэдэн жилийнхийг орууллаа.

21.05.2011 Номлогч Харольд Кемпинг. Тэрбээр Библийг олон жилийн турш судалснаас гадна тооны аргыг ашиглан энэ хугацааг тооцоолж гаргасан гэнэ. Түүний тооцоогоор, энэ сарын 21-ний өдөр нь Христийг цовдолсноос хойшхи 722 500 дахь өдөр нь тохиож байгаа аж. Үүнийг Христ шашинтнуудын хамгийн их дээдэлдэг 5, 10, 17 гэсэн тоонуудыг хооронд нь хоёр удаа үржүүлэх замаар тооцоолсон аж. (5х10х17х5х10х17)

22.09.2012 NASA-ийн хэсэг эрдэмтэн болон АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академи. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болсноор дэлхийн бараг бүх цахилгаан төхөөрөмжүүд удаан хугацаагаар жагсаалтаас гарах учир олон сая хүн үхэх аюул нүүрлэнэ гэж тооцоолжээ.

21.12.2012 Эртний майяа омгийнхны зөгнөл. Нарны 5 дугаар циклийн дараа Дэлхий, Бархасбадь, Ангараг, Санчир гаригууд нэг шугаманд, харин Нар голд нь байрлах гэнэ. Ингэснээр манай гаригийн агаар мандал руу хүчтэй цахилгаан урсгал нэвтрэн орж ирэх бөгөөд үүнд нь манай гариг тэсч үлдэж чадахгүй аж.

21.12.2012     Эртний шумера омгийнхны зөгнөл. Нибиру хэмээх гариг манай гаригийн хажуугаар өнгөрөхдөө асар хүчтэй соронзон шуургыг үүсгэснээр дэлхийн тойргийг үндсээр нь өөрчлөнө. Хоёр гаригийн хооронд таталцлын хүч үүсч дэлхийн бүх ус дээшээ өргөгдөх гэнэ. Энэ их ус нь амьтай болгоныг үгүй хийх аж. NASA-ийн зүгээс Нибиру гэх гариг үнэхээр байдаг байж болохыг 1982 онд хүлээн зөвшөөрсөн байдаг.

2013     Голландын астрофизикч Пирс ван дер Меер. Уг жилд наран дээр том тэсрэлт болно гэдгийг онолын хувьд баталжээ.

2014     ОХУ-ын астрофизикч Хабибулл Абдусаматов. 2014 оноос мөстлөгийн шинэ үе эхэлнэ гэдгийг онолын хувьд баталсан байдаг.

2014 Болгарын зөнч Ванга. 2011 онд эхлэх химийн дайнаас болж янз бүрийн идээт үрэвслүүд, арьсны хавдар, бусад төрлийн хүнд өвчин газар авч сая сая хүн амиа алдана гэжээ.

2016 АНУ-ын климатологич Жеймс Хансен. Өмнөд болон Хойт туйлын мөс хайлж дэлхийн хуурай газрын ихэнх хэсэг нь усанд автана гэсэн тооцоог гаргажээ.

2018 Францын алдарт зөнч Нострадамус. Цөмийн дайн эхлэнэ гэж зөгнөсөн байдаг аж.

Category: Сонин хачин | Views: 529 | Added by: mongs | Rating: 0.0/0
Total comments: 1

2012-07-13
1 CheMka

ene ch arai dendenee iim yum gej yu baisii

Хариулт:

Name *:
Email *:
Code *:
Log In
Search
Calendar
«  July 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031