Thursday, 2024-04-18, 9:19 PM
Welcome, Guest | RSS
Site menu
Tag Board
Our poll

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Home » 2012 » June » 13 » ДоТа гийн Түүх 1 Та Бүхэнд
3:35 PM
ДоТа гийн Түүх 1 Та Бүхэнд

Queen Of Pain Akasha
Акаша нь Фростморнын олзолж авсан олон сүнснүүдийн нэг билээ. Баншитай адил Харанхуйн эзэнт зүтгэхээр булшнаасаа боссон тэрээр дахин ариун бодис болохыг хүүссэн байна. Тэрээр Суккубагийн чадваруудыг ойд тэнүүчилж явахдаа суржээ. Акаша-г Өвдөлтийн хатан хаан гэж нэрлэсэн нь үнэхээр оновчтой юм учир нь тэрээр дайснуудынхаа өвдөлтийг мэдрэн таашаал авдаг байна. Ингэхдээ суккубагийн хорт хутгыг ашиглахаас гадна сэтгэл донслогомоор чанга хашгиралтаа ашигладаг юм. Акашаа нь дайснуудынх нь хэнгэрэг хагартал чанга орилдог төдийгүй ингэж хашгираснаас нь болж газар дэлхи хүртэл тайван байж чадахгүй доргиж чичирдэг байна.


Priestess of the Moon Mirana
Mirana нь эмийн ёсыг баримталдаг төдийгүй Элуна бурханы дээд ламтан бөгөөд дайны харанхуй талбар дээр эльфуудэд гэрэл гэгээ мэт болдог. Тэрээр дайтах үедээ дайснууд рууга онч мэргэнээр сумаа тавихаас гадна хязгааргүй олон оддыг дайснууд дээрээ унагадаг байна. Мөн түүнтэй хамт эльфуудын талд тулалдаж байгаа баатрууд нь дэргэд нь байхдаа ядарч цуцахаа умартан илүү шаламгай болдог байна. Мөн хэрэгцээтэй үед тэрээр өөрийгөө болон хамсаатнуудаа бусдын нүднээс далдлах чадвартай юм.


Raijin Storm Spirit
Raijin нь сүнснүүдийн шидийг гарамгай эзэмшсэн мэргэжилтэн бөгөөд аадар борооны үүлний хүчийг хамгийн сайн эзэмшсэн нэгэн. Тэрээр эльфуудийн талд ташуурын эсрэг тулалдаж байгаа. Тэрээр өөрийгөө болон ойр байгаа хамсаатнуудаа аянга дагуу унагаалгүйгээр дамжуулж явуулах чадвартай. Түүний үүрэг нь – өөрийн хамсаатнуудад дайснуудаа ялан дийлэхэд туслах юм


Lanaya Templar Assassin
Домогт Aiur-ын шавь Lanaya нь сэтгэл зүйн тал дээр өндөр мэдлэгтэй бөгөөд стратегийн аллагыг давамгай эзэмшижээ. Түүний хорт хавхнууд болон бусад зальт аргууд нь довтлох үед дайснуудаа илүү гэмтээж, харин өөрийг нь хамгаалах хэрэгсэл болдог. Тэрээр сүүдрээр өөрийгөө нуун далдалж алга болдог бөгөөд хэрэгцээтэй үедээ эргэн гарч ирэн дайснуудаа устгадаг. Тэгэхээр өрсөлдөгчид түүнтэй хэдий чинээ цөөн учирна төдий чинээ тэд илүү удаан амьд явах болно.


Huskar Sacred Warrior
Хар Жад омогийн трольчууд нь аль эрт тэдний өвөг дээдсийн нутаг болохStranglethorn хөндийгөөс хөөгдсөн. Эдгээр трольчуудыг дайны талбар дээрхи хамгийн зэрлэг үндэстэн гэж олонхи нь үздэг. Тэдний нэг болох Huskar-ийн ааш араншингаас болж ингэж үзэх болжээ. Учир нь Huskar хэдий чинээ их гэмтсэн байна төдий чинээ улам хүчтэй болж дайснуудаа гэмтээдэг байна. Тэрээр дайснууд руугаа галтай жад шиддэг. Huskar нь үхэлээс үл айх бөгөөд өөрийн ард түмнийхээ төлөө Ташуурыг устгахын төлөө амиа хайрлахгүй тулалдана.

Spirit Breaker

Түүний нэр нь өөрийн чадвартай их зохицсон бөгөөд тэрээр Дайсантайгаа мөргөлдөж түүний тамир тэнхээг дуусгадаг ажээ. Тэрээр дайсны нэг баатартай тулвал төвөггүй дуусгадаг боловч том дайнд орвол толгойн иргэдэг гэнэ. Спирит нь дайн тулаанд орох тусам түүний хурд өсдөг бөгөөд тэрний хэрээр илүү аймшигтай хүчирхэг болдог байна. Мөн Cпирит нь ухрахыг мэддэггүй зөвхөн урагшилдаг баатар гэнээ.

Phantom Assassin

Пантом нь энгийн нэг дайнд оролцож яваад хараал хүртэн үл үзэгдэгч болсон юм. Тэрээр шидэт цохиурынхаа хүчээр дайсны буулган авдаг ч өөр хүчин зүйлс түүний хүчийг үнэхээр сайн нэмэгдүүлжээ. Тэрээр дайснаа хөдөлгөөнгүй болгож чаддагаас гадна Дайсанлуугаа шилжих чадвартай юм. Түүний энэ бүх чадварыг Байгаль дэлхий түүнд хайрлажээ. Түүнд ганцхан зорилго байдаг бөгөөд тэр нь "Дэлхий мод” - ыг авах ажээ.

Stealth Assassin

Stealth бол Нинжа овогтонуудын нэгэн сул цэрэг бөгөөд Тэр хүнд үл үзэгдэх хурдалах тал дээр сайн боловч дайсантай тулах тал дээр бол муу юм. Stealth нь зайг амар туулж товчилж чаддаг нь түүний гайхалтай чадвар бөгөөд Үл үзэгдэх нь түүний төрөлхийн чадвар юм. Тэрээр овогоосоо тасраад хорт утаанд дунд амьдарч суржээ. Мөн өөрөөсөө хорт утаа ялгаруулдаг болжээ.

Category: Тоглоом-program | Views: 461 | Added by: mongs | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Log In
Search
Calendar
«  June 2012  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930