Saturday, 2024-04-20, 9:13 AM
Welcome, Guest | RSS
Site menu
Tag Board
Our poll

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Home » 2012 » June » 1 » Электрон хувилбар
1:42 PM
Электрон хувилбар

Төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй Монгол төрийн наадам өндөрлөөд хэдхэн хонож байна. "Дараа жилийн наадам хүртэл дахиад 365” гэж ирээд л санаа алддаг юм гэсэн. Надад ч тэгэх шалтгаан одоогоор алга. Наадам дуусаа л бол амралт эхэлдэг бичигдээгүй хууль Монголд бий.

Юун тэр наадмын дараа намар. Наадмын дараа жинхэнэ амралт эхэлнэ. Хөдөө л явцгаана даа. Төрсөн бууцан дээрээ хөрвөөх, эцэг өвгөдөөс шүтэж ирсэн уул овоо, ус голын тахилгадаа оролцох, нас өндөр болсон ижий, аавдаа бараагаа харуулж, нэг удаа ч болов унага, тугал татаж өгөхөөр гарч өгнө дөө, нутгаа санасан хотын монголчууд. Төрсөн нутгийн агаар салхи нь эм, хөрвөөсөн бууц нь бараг л вакцин шахуу гэж ярих юм билээ. Ортой л байх. Үнэхээр тийм юм бол миний муу хотыг муулан байж юунд энд амьдарна вэ. Утаатай л гэнэ, униартай л гэнэ. Өмхий л гэнэ, хог новштой л гэнэ.

Тэгвэл юунд нь хоргоддог байна аа. Дөрвөн уулын дунд тарчилж байхаар хөхрөх хөдөө, хөх тэнгэрийн хаяандаа очооч дээ. Шөнө зүүдлээд байдаг юм гээ биз дээ, нутаг жалгаа. Ёстой өнөө зүлгэн дээр гэрээ барьчихаад, зүгээр л нэг амьдраач дээ. Чадахгүй л дээ. Жаврын сөргүү харж чадахгүй нойрны ноднууд. Мань мэтэд бол хөдөө явах "ёс суртахууны эрх” алга. Энэ өвлийн зуднаар хэдэн навсгар малчдаа ёстой нэг авч өгсөн дөө хөөрхий чинь. Зуны дэлгэр цагаар өвс хадлангаа авч байхгүй яасын хохь нь, архи, айраг эргүүлж овоо тахиж байхаар отор нүүдэл хийх нь яав, хэнд эрхлээд байгаа юм, хэний малыг хариулж байгаагаа бодмоор доо, та нарын амьжиргаа юм байгаа биз дээ. Яахаараа та нарт туслах ёстой юм гэж ирээд л авч өгсөн. Тэр байтугай мал нь цөөрөөсэй гэж "ерөөсөн” хүн ч бий. Би өөрөө хүртэл "мах сүүг чинь зүгээр аваа юу” гэж ирээд л өвчигнөсөн.

Хүний зовлонг хараад баярладаг шимнус бид биш. Гэхдээ адилхан амьдрах гэж ядаж байж нэгийгээ зулгаагаад байхаар уур хүрээд байх юм. Өршөөгөөрэй. Ажаад байхад хотын монголчууд ид ажлын үеэр очоод наадам, найр зохион байгуулаад хөөрхийсийн ажлыг алдуулаад байдаг бололтой. Сураг сонсоход нэлээдгүй олон ланжгар наадам энэ зун хөдөөгүүр болох гэнэ. Юун хадлан, юун отор нүүдэл. Тонил цаашаа. "Шинэ монгол” адуу ирэх гэж байхад чинь л болоод явчина шүү дээ. Шинэ орос гэж бол байдаг. Гэхдээ энэ нь хүнийг хэлж байгаа хэрэг. Тэгсэн манайд мал адгуус болоод явчихаж байгаа юм. Үнэндээ бол эмгэнэл. Гашуун ёжлол шиг сонсогдож байна. "Шинэ монгол” адуу. Энийг орчуулах гээд нэг үзээрэй, аль нэг хэлнээ. Засваргүй онигоо гэдэг л болно доо.

Шинэ адуу дагасан хуучин хүү, хятад торгон дээлтэй гэж байгаа. Яана даа яана, малчид минь. Торгон дээл өмсчихөөд зуд очиж явна даа та нар руу. Мунхаг үзэж байж мэднэ гэгчээр заавал хөхөө өвлөөр малаа барж, хотын цатгалан банди нарын бахыг хангаж элдвээр хэлүүлэх хэрэг байна уу даа.

Дөрвөн хөлтэй, дөшин толгойтой юм үзээгүй биш хэдэн малаа тэвээрүүлэх талаар бодсон нь дээр байх аа. Жилдээ төрийнхөө баяр наадмаар ганц наадаад хурдан буяныхаа тоосыг үзчихсэн л бол хаваасаг биш үү. Уул нь миний мал биш болохоор надад хамаагүй л дээ. Чам шиг юмаар заалгахгүй гэж байгаа бол дураараа л бол. Танд хамаагүй бол надад бүр ч хамаагүй. Турж үхнэ гэж айгаад байгаа юм үнэндээ алга.

Category: Сонин хачин | Views: 481 | Added by: mongs | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Log In
Search
Calendar
«  June 2012  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930