Thursday, 2024-03-28, 2:44 PM
Welcome, Guest | RSS
Site menu
Tag Board
Our poll

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Home » 2012 » June » 13 » Пасха аралын хүн чулуунууд
3:26 PM
Пасха аралын хүн чулуунууд
Тэнгисийн хязгааргvй уужимд ор ганцаар орших зэлvvд Пасхи арал дээр уулын энгэрт лут том чулуун баримлууд байна. Нар жаргах мєчид хєшєєєнvvдийн харлах дvрсvvд тэнгэрийн хаяа тийш алгуур сунана. Хуучныгсудлаач, угсаатны зvйчид Пасхи арал тvvний нууцлаг баримлуудыг янз бvрээр тайлбарласаар байна. Хамгийн сvvлчийн мэдээллээр єнєє vед эл арал дээр дундаж жин нь хэдэн арван тонн, 20 метр єндєр нийтдээ есєн зуу орчим баримал байна. Эдгээр бvх баримлыг эрдэмтэд нягтлан судалж хэмжилт хийж дууссан боловч тэдгээрийг хэн хэдийд барьсан, бодит хvмvvс болон vл мэдэгдэх бурхдын алийг нь дvрсэлсэн, эдгээр асар том баримлуудыг хэн хэрхэн цоолж сийлсэн, яаж тэнгисийн эрэг хvртэл чирч авчирсан тухай олон асуултад одоо хvртэл лавтай хариулт єгч чадахгvй байна.Уугуул улаан арьстнууд нь Рапануи гэж нэрлэдэг арлыг голландын далайчин Якоб Роггевен 1772 онд анх хєл тавимагц Пасхи гэж єєрчилжээ. Энэхvv арал хэзээ ч юм хагарч нэг хэсэг нь усанд автсан учир зарим эрдэмтэн Номхон далайн Атлантида гэж бас нэрлэдэг юм. Пасхи арал дээр анх полинезичууд, эртний перучууд тэрчилэн Зvvн-Ємнєд Азийн нэгэн омгийнхон дараалан сууршиж байжээ.
1934-1935 онуудад франц-бельгийн судалгааны ангийг ахалж байсан профессор А.Метро энэхvv арал дээр домогт Хоту Матуагийн удирдсан анхны оршин суугчид ХП-ХШ зууны vед ирсэн гэж нотолдог юм.

Хэл шинжээч С.Энглерт арал дээр хvмvvс арай хожуу ирж сууршисан, ХVП зууны vед алдарт баримлуудыг босгосон гэж vздэг билээ. Цуут аялагч, эрдэмтэн Тур Хейердал V-V1 зууны vед америк тивээс улаан арьстнууд ирж нутагласан гэсэн таамаглал дэвшvvлж байжээ. Тэрбээр моаи омгийн том хєшєєнvvдийг удтал судалсны эцэст эрvvндээ баавайсан сахалтаи, цагаан арьстан хvмvvс оршин энд сууж байжээ гэсэн дvгнэлт бас хийжээ. Эрдэмтэн Эрик Деникен энэ арлын оршин суугчид нь харь гаригийн иргэдийн удам юм гэж vздэг юм.

Арлын оршин суугчид загас барихдаа тун тааруу, ойр орчмын арлын хvмvvс мод ухан завь хийдэг болсоор удсан атал мод сvлжиж завь хийсээр байгаа, агуйд амьдарч бусад арал дээр хvмvvс мєн сууж байгааг огт мэдэхгvйг байгааг нэрт аялагч ахмад Жеймс Кук 1774 онд ажиглаж ихэд гайхаж байжээ. Арлын оршин суугчид єєд болсон удирдагчид юм уу арлын эздийн дурсгал болгож эдгээр чулуун хєшєєнvvдийг босгосон бололтой гэж ахмад Ж. Кук vзэж байлаа. Гэтэл зарим судлаач тийм биш эдгээр баримлуудаар тэнгис, хуурай газрыг заагласан байна, тэнгис хуурай газар руу тvрж орж ирэхийг билэгдэн хамгаалуулжээ гэж зєрж байлаа.

Рано-Рараку галт уулын цар дотор ороход чулуун баримлуудыг босгосон ажлын бvх vе шат харагдана. Эхлээд баримлийн дvрсийг нийтэд нь гаргаж дараа нь нvvр, цээжин бие, урт дэлдэн чих, элгэндээ тэвэрсэн гарыг нь дараалуулан цоолон сийлжээ. Цаашлаад баримлыг уулнаас улам хонхойлгон нурууны нь доод хэсэгт чулуун оосор мэт хэсгийг нь vлдээжээ.

Бvх баримлыг чулуу бутлах газарт хийсэн байж болох талтай. Баримлыг галт уулын бэлд буулгасны хойно нуруу, шилэн хvзvv тэрчилэн нуруун дээрх цагирагтай бvс зэрэг билэгдлийг сийлсэн ч байж болно. Чулуун баримлуудыг "аху" хэмээх нэртэй том талбайд байрлуулсны дараа бортого хэлбэртэй "малгай" ємсгєж зууван бvлтгэр нvдийг нь сийлсэн ч байж мэднэ.
Баримлуудыг нэг нэгээр нь биш бєєнд нь урласан нь их сонин. Цул хад огт байгаагvй учир хаданд гарсан ан цавыг чадварлаг ашиглаж тухайлбал галт уулын дэлбэрэлтээс vvссэн давхаргануудын хооронд гарсан ан цавын хооронд єндєр, єргєнєєрєє адилхан, зузаанаараа ялгаатай 8-12 ширхэг баримлыг нэг дор сийлж байжээ.

Галт уулын цар дотор бvрэн сийлж дуусаагvй цєєнгvй баримал бий. Пасхи арал дээрх баримлууд том хэмжээ, асар хvнд жингээрээ гайхагдана. Т.Хейердал баримлуудыг арван вагонтой зvйрлэж "Техникийн эрин vеэс ємнє яаж тээвэрлэсэн юм бол!" гэж уулга алдаж байсан удаатай.

Хамгийи хvнд баримлын жин 200 тонн юм. Иймд баримлуудыг хэрхэн тээвэрлэсэн талаар тоймгvй олон таамаглал байна. Тvvн дотор арал дээр хvн сууршихаас ємнє энд ирж єєрсєдтэйгээ адилхан баримал урласан харь гаригийнхны тухай таамаглал ч бий. Нийтдээ 22 метр єндєр (7 давхар байшин шиг) тvvн дотроо толгой, хvзvv нь 7 метр єндєр, 3 метр голчтой хамрын урт нь мєн 3 метр орчим, их биеийн єндєр нь 13 метр, 50 тонн баримлыг яаж хєдєлгєж юун дээр тээвэрлэснийг тєсєєлєн бодоход бэрх. Техникийн дэвшлийн vсрэнгvй хєгжлийн єнєє vед гэхэд ийм хvнд биесийг єргєж даах кран хараахан vйлдвэрлэгдээгvй байна.

Хэн яаж ямар зорилгоор эдгээр чулуун гайхамшгийг бvтээв? Чєлєєт иргэд хамтран хєдєлмєрлєж урласан "уран баримал" гэж зарим эрдэмтэд vздэг бол нєгєє хэсэг нь олон мянган боолчуудыг дайчлан ажиллуулсан гэсэн таамаглал гаргадаг. Урлаж дуусгасан баримлыг олсоор татан хєшvvрэг ашиглан єргєж газраас хєндийрvvлсэн хэсэгт нь чулуу ивж хєдєлгєсєєр байсан эсвээс ховил гаргаж баримлыг чирсэн зэрэг маш олон таамаглал гарсаар байгаа ч нийтээр хvлээн зєвшєєрєхvйц дvгнэлт єнєє хэр сонсогдоогvй л байна.
Category: Сонин хачин | Views: 511 | Added by: mongs | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Log In
Search
Calendar
«  June 2012  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930