Сонин Үхэл - 10 May 2012 - DaVaLGaa Site d тавтай морил
Saturday, 2016-12-10, 9:59 AM
Welcome, Guest | RSS
Site menu
Tag Board
Our poll

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Home » 2012 » May » 10 » Сонин Үхэл
12:33 PM
Сонин Үхэл

Сарны сүүдэр аймшигтай
Хятадын хамгийн алдартай яруу найрагч Ли По саранд маш дуртай байв. Тэр нэг шөнө усанд туссан сарны дүрсийг тэврэх гэж оролдон, завинаасаа унаж, Янцы голд живж үхжээ.
Сахлаас ганц болжээ. 
Австрийн Ханс Штайнингер сахлаа 1.4м урт ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоов. Гэвч чухам сахал амийг нь авах тавилантай байж. 1567 онд хотод түймэр гарах үед тэр зугатааж яваад сахлынхаа үзүүр дээр санамсаргүй гишгэж унан, хүзүүгээ хугалж нас баржээ.
Давсгаа суллах тустай
Данийн язгууртан, одон оронч Тихо Браге маш этгээд, хачин хүн байжээ. Хүлээн авалтанд алиа салбадайгаа авчран, ширээн доор суулгачихдаг, гэртээ хандгай тэжээх зэрэг. Тэр халз тулаанд хамраа сэлмэнд хатгуулсан учир үргэлж алт, мөнгөн хошуувч зүүдэг байв. 1601 оны хүлээн авалт маш удаан үргэлжилж, түүний давсаг чинэсэн ч тэвчээд л байв. Оройн зоогны үеэр босч явахыг соёлгүй, бүдүүлэг гэж тооцдог байсан учир тэр. Гэтэл Ханс давсагны үрэвсэл болж, хэдхэн өдрийн дараа нас баржээ. Түүхчид түүний үхлийг арай "гайгүй” харагдуулах гэж мөнгөн усанд хордсон мэт бичиж үлдээсэн гэнэ.

Удирдаачийн дохиур үхэл тээв 
Удирдаач Жан-Баптист Лулли 1687 онд Францын хаан Людовик XIV-д зориулан бичсэн "Те Deum” бүтээлийг тоглож байхдаа дохиураар хөлийн хуруугаа цохиж гэмтээжээ. Тэр эмчлүүлэхээс татгалзан үргэлжлүүлэн тоглож. Хүмүүс голдуу хөгширч эсвэл өвчнөөр нас бардаг. Мөн эмгэнэлт үхлээр өнгөрөх нь ч бий. Гэтэл бараг онигоо болмоор санаанд оромгүй, санамсаргүй, этгээд хачин үхлүүд бас тохиолддог аж. Гэтэл хуруу нь үрэвсч идээлэн, нас барсан байна. Амиа золиослон байж тоглосон сүлд дуулал нь Людовик хааныг түргэн эдгэрэхэд зориулсан бүтээл байсан гэдэг.
Хэтрүүлбэл ухэл. 
Шведийн хаан Адольф Фредерик идэх донтой байсан. 1771 онд 61 настайдаа хэтрүүлж идээд насан эцэслэжээ. Оройн хоолонд түүний хамгийн дуртай түрс, хилэм, өнгөт байцаа, чэстэй шөл, утсан май загас, оргилуун дарс өгчээ. Зөвхөн марфипантай, сүүтэй талх л гэхэд 14 удаа өгсөн гэнэ.
Амь насаараа баталжээ
1871 онд алдарт өмгөөлөгч Клемент Валландингэм ажлынхаа төлөө амиа золиослов. Түүний өмгөөлөлд буй Томас Макгэханыг бааранд хамт архи уусан Том Майерыг алсан гэж буруутгажээ. Харин өмгөөлөгч тэр хүн буугаа хуйнаас гаргахдаа санамсаргүй өөрийгөө буудсан гэж тайлбарлан, үнэмшилтэй болгохын тулд өөрийн буугаа авч, буудав. Гэтэл буу сумтай байж таарч, тэр өөрийгөө хороочихжээ. Өмгөөлөгчийн үхэл Томас үнэхээр буруугүй гэдгийг Тангарагтны шүүхэд итгүүлж чадсан байна.
Хэлээ хазах осолтой
Алан Пинкертон (1819-1884) хамгийн анх хувийн мөрдөх товчоо байгуулсан алдартай хүн. Нэг удаа тэр явган хүний зам дээр хальтирч унаад хэлээ хазчихжээ. Гэтэл хэл нь үрэвсч, үхширэл үүсэн өнгөрчээ.
Ажилдаа эрт ирж болохгүй
Алдартай виски үйлдвэрлэгч Жек Даниэл нэг өдөр ажилдаа эртхэн иржээ. Тэр сейфээ онгойлгох гэтэл кодоо мартчихав. Тэгээд уурандаа сейфээ өшиглөтөл хуруу нь гэмтэж. Ингээд халдвар орж, идээт үрэвсэл болон нас нөгчжээ.
Амтат жүржний хальс ч үхэл
Бобби Лич үхлээс айдаггүй хүн байсан. Тэр 1911 онд торхонд суун, Ниагарын усан хүрхрээг туулсан хоёр дахь хүн болов. Бобби олон удаа аймшигтай тоглолт үзүүлж байсан ч тэнэг үхлээр насан эцэслэсэн юм. Тэр Шинэ Зеландын гудамжаар зугаалж яваад амтат жүржний хальсанд хальтирч хөлөө хугалжээ. Тэгээд хөл тайрах мэс заслын үед хүндрэл гарч, нас барсан гэнэ.
Үхлээ өөрөө бэлджээ.
1911 онд францын оёдолчин Франц Ришель цув ч болдог, шүхэр ч болдог бүтээгдэхүүн хийв. Тэгээд түүнээ туршихаар Эйфелийн цамхагаас үсрэв. Уг нь манекен ашиглах гэж байснаа сүүлчийн мөчид гэнэт өөрөө үсрэхээр шийдсэн байна. Харамсалтай нь түүний шүхэр дэлгэгдсэнгүй, амиа алдсан юм билээ.
Хн, тэгээд үхдэггүй ээ?
Григорий Распутинд эхлээд маш их хор өгтөл хордсонгүй. Тэгэхээр бүтэн дайз сумаар буудав. Бүр болохгүй болохоор модоор цохитол бас алж чадсангүй. Сүүлд нь Нева мөрөнд живүүлжээ.
Бейсболын бөмбөг аюултай
Бейсболын "Cleveland Indians” багийн тоглогч Рэй Чэпмен өрсөлдөгч "New York Yankees” багийн тоглогчийн шидсэн бөмбөгөнд оногдож нас баржээ.
Урт ороолт хүзүү орооно.
1927 онд орчин үеийн бүжгийн "загалмайлсан эх” Айседор Дункан задгай машинд суун, хотоор давхиж явтал салхинд намирсан урт ороолт нь санамсаргүй дугуйнд орооцолдов. Тэгээд бүсгүй ороолтондоо татагдан машинаас унажээ. Хүмүүс хашгиралдахад жолооч зогссон ч хожимдсан байлгүй яахав.
Хог гай чирдэг
Ах дүү Гомер ба Лонгли Коллиер нар гэр орондоо элдэв хог новш цуглуулах донтой. Хэрэгтэй юмаа хаячих вий гэж тэд ухаангүй айдаг гэнэ. Бүр хулгайчаас сэргийлж, гудамд олон жижиг занга тавьжээ. 1947 онд тэдний гэрт үхсэн хүн байна гэсэн дуудлагаар цагдаа нар очиж, дотогшоо арай гэж нэвтрэв. Дүүрэн хогтой зочдын өрөөнд Гомер үхсэн хэвтэх ба ах нь олдсонгүй. Харин тэднийхээс хоёр долоо хоногийн турш 100 тонн хогийг гаргаж хаясны дараа Гомерийн олдсон газраас ердөө 10 футийн зайд Лонгли нас барсан байхыг олжээ. Тэр хэвтрийн ахдаа хоол аваачих гэж байгаад өөрийн тавьсан занганд орж үхсэн хэрэг. Ингээд Гомер хэд хоногийн дараа өлссөөр нас баржээ.
Ток-шоуны ухэл
Жером Ирвинг Родейл гэгч эр эрүүл хооллохыг сурталчилдаг байв. Тэр 1971 онд телевизийн ток шоун дээр "Би 100 насална. Санамсаргүй такси дайрчихгүй л бол” хэмээн онгирч байтал гэнэт зүрх нь өвдөж, тэр дороо нас баржээ.
Эфирт амиа хорлогч
Кристин Чаббак шууд эфирт амиа хорлосон анхны бөгөөд одоогоор цорын ганц сурвалжлагч. Бүсгүй сэтгэл гутралд автсан үедээ 1974 оны 7-р сарын 15-ны өдрийн шууд эфирийн 8 дахь минутанд "Та нарт зориулан, хэн нэгний урссан цус, аймшигт үхлийг хамгийн түрүүнд харуулахын тулд бүхнийг хийдэг "Channel 40’s” сувгийн бодлогыг би дэмжиж байна. Та нар телевизийн амиа хорлолт гэж юу байдгийг анх удаа харна” гээд гар буу шүүрч аван, өөрийгөө бууджээ.
Хэт таргалах осолтой
Рок-н-роллын хаан Элвие Аарон Пресли өөрийн "Graceland” шилтгээнд угаалгын өрөөнийхөө жорлонгийн суултуур дээр амьтавьсан байв. Эмч нар түүнийг хэт таргалж, эмийн тунгаа хэтрүүлснээс болж, зүрх нь дийлсэнгүй гэж оношлосон.

Category: Сонин хачин | Views: 297 | Added by: mongs | Rating: 0.0/0
Total comments: 1

2012-05-15 Spam
1 тэмкашдээээ

xaxax со мэдээ бна

Хариулт:

Name *:
Email *:
Code *:
Log In
Shopping Cart
Your shopping cart is empty
Search
Calendar
«  May 2012  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031