Friday, 2024-04-26, 5:19 PM
Welcome, Guest | RSS
Site menu
Tag Board
Our poll

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Home » 2012 » June » 13 » Стоунхэнж хэмээх зүйл Та Бүхэндээ
3:06 PM
Стоунхэнж хэмээх зүйл Та Бүхэндээ

Английн нийслэл Лондон хотоос баруун өмнөд зvгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бvхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертөнцийн 8 дахь гайхамшиг эртний ертөнцийн томоохон таавар гэж vздэг бөгөөд одоо хир нь түүнийг хэрхэн өрж байгуулсан нь тайлагдаагүй нууц хэвээр байна.

Стоунхенж нь чулуун болон хvрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хөгжсөн vетэй хугацааны хувьд давхацна. Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний өмнөх 3100 оны vед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна Өсгийний чулуу ("холдон гvйж буй ламын гутлын өсгий"), дотор талд нь өргөл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр өнгийн бараг 8 метр өндөр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ. Стоунхенжийн сvрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг тvvхч, угсаатны зvй судлаач, геологч, хуучныг судлаач, химич, хvн судлаач, барилгын инженер гэх зэрэг төрөл бvрийн мэргэжлийн хvмvvс өнөө vед судалж олон таамааглал дэвшvvлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дvгнэлтэд одоо хэр хvрээгvй байна.

title
ХVП зууны эхээр нэгдvгээр Яков хаан Стоунхенжийг vзээд сэтгэл нь хөдөлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод vvрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгvй өөд болсон ч хvргэн ах Жон Уэбб нь гvйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхvv барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгvй бvтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна. Стоунхенж нь дөрвөн том чулуун тойргоос бvрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бvрдэх босоо шонгууд юм. Шон бvр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дvрстэй гурав, дөрөвдvгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бvр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бvрдэнэ.
title


Чулуун зуунд амьдарч байсан хvн төрөлхтөний өвөг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог vvсгэж тойргийн дагуу мөн чулуун хавтангуудаар нvсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхvv барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бvхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайлшийг төрvvлсээр байна. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгvй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зөөн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зөөхийн тулд зассан зам, хvч ихтэй чирэгч, өргөгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагvй vед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь өнөө хэр таамаг хэвээр байна.

title
Стоунхенж бол эртний хvмvvсийн одон орны судлалын төв өөрөөр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах төв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс vзэж байна. Тэгвэл гvн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дvрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хvмvvсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшvvлсэн байна.
Сvvлийн жилvvдэд Солсбер дэх энэхvv гайхамшгийг vзэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью-Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг н бол зураач Ненси Хольт "Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бvхэл бvтэн хотхон байгуулах төсөл хийжээ. Тэрхvv төсөлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй төрлийн шувууд нутагшуулах эртний vеийн бусад сонирхолтой зvйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.

title
Стоунхенж тvvний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт vеийн барилга байгууламжууд мөн байгааг илрvvлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дvvрэгт Авебури суурингийн ойролцоо илvv том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар vvсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илvv ажээ. Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгvй хөндийд 45 метр өндөр шороон далан байна. Хvний гараар боссон Сильбури нэртэй энэхvv даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж vздэг юм. Энэхvv далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.
title
Стоунхенж -Сильбури-Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн өмнө босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ. Стоунхенжийн тойрог, өргөн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хөндлөн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай өргөн гудамж нь нарны дvгрэгийг билэгдсэн том тойргийг хөндлөн гарсан байна.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 519 | Added by: mongs | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Log In
Search
Calendar
«  June 2012  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930