Friday, 2024-04-19, 2:34 AM
Welcome, Guest | RSS
Site menu
Tag Board
Our poll

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Home » 2012 » May » 31 » Xatgaasand orson Zaluu xairt busguigee xonoojee
12:08 PM
Xatgaasand orson Zaluu xairt busguigee xonoojee


Тагтны цонх, хаалганы хөшгийг хаасан боловч түүний цаана Гантулгын юу хийж байгаа нь Алимаад "ил" байжээ. "Цаадах чинь чамд сайн нь мэдрэгдээд байдаг юм аа. Тийм болохоор миний найз түүний боломжийг тааруулж байгаад юу гэж хэлэх, яахыг нь харах хэрэгтэй. Төрмаатай ярьж байгаад найз нь та хоёрт уулзах боломж гаргаад өгье" гэж хэлж байсан найз нь тагтан дээр байгаа гэж бодохоос Алимаагийн дотор арзганаад тайван сууж чадсангүй.

"Төрмаа чи бид хоёрыг хүрээд ир гэсэн. Гантулга бас тэднийд очно гэнэ. Хоёулаа үсчин ороод тийшээ очъё. Цаадах чинь чиний тухай Гантулгад цухуйлгасан юм шиг байна лээ. Тэгсэн чинь чиний хайртай залуу чинь баярлаад бөөн юм болсон гэсэн" Энхсүрэнг ингэж хэлэхээр дагаж ирсэндээ харамсч, "Надаар даажигнах, яахыг минь үзэх гэж ийм уулзалт зохион байгуулсан юм байна. Энэ Энхсүрэнг зэвүүн гэхэд нь би өмөөрөөд байдаг. Үнэн төрх нь харагдлаа..."


Алимаа ингэж бодсоор гэртээ иржээ. Араас нь утасдаад байхаар нь авалгүй, унтраажээ. Хөргөгчиндөө байсан нэг шил архийг ууж, дотроо онгойлгосон Алимаа утсаа асаагаад удаагүй байтал Төрмаагийн гар утаснаас дуудлага орж ирсэн байна. Гантулга, Төрмаа хоёрыг 72 цаг албадан саатуулжээ.

-Энхсүрэн манай эгч утсаар яриад байна. Найз нь явлаа гээд гарсан. Алимаа түүнд гоморхон, уйлж нэлээд удаан сууж байгаад тайвширсан. Гантулгад сайн болохоороо тэр хоёрыг тагтан дээр удаан зогслоо гэж хардаж, буруугаар ойлгосон байсан. Алимааг гараад явсныг ч мэдээгүй. Би хоол хийгээд гал тогооны өрөөнд байсан болохоор анзаараагүй.

"Алимаад юу гэж хэлэхэв. Намайг тоохгүй бол яана аа. Мөн ч удаан харж явлаа. Одоо дэргэд нь ойртоод ирсэн чинь зүрх амаараа гарчих гээд байна" гэж Гантулга, Энхсүрэнд ярихад нь талийгаач "Эр хүн байж чи ийм нэрэлхүү ичимхий юм уу. Одоо би Төрмаад тусална. Тэгэхээр чи үлдээд сайн ярилц. Манай Алимаа чинь хүн амьтантай үерхэж байгаагүй. Их даруухан бүсгүй" гэж хэлсэн гэсэн. Алимааг аргадаж тайвшруулсны дараа Гантулга ирсэн. Би тэр хоёрыг үлдээгээд явсан... гэж Төрмаа мэдүүлдэг байна.

-Алимаа надтай юу ч ярихгүй байсан. Найзыгаа буруу ойлгоогүй биз дээ. Чамайг би Дарханд харснаасаа хойш л хайрлаж, бодож явдаг болсон...
-Чи тэгээд надаас дөлж зугтаад байдаг шүү дээ.

-Дэндүү их хайртай болохоор тэгдэг юм шиг байна аа.

Бид хоёр ингэж яриагаа эхэлсэн. Тэгээд Алимааг толгой өвдөөд гэхээр нь гарцгаасан. Ойрхон эмийн сан орж эм аваад гадуур алхсан. Алимаа даруухан охин. Тийм болохоор сайн найзыгаа тийм байдалд оруулж, аминд нь хүрч чадахгүй. Тэгээд ч бид хоёр хөтлөлцөж явсаар байгаад бараг өглөө болгосон. Намайг гэртээ очиход таван цаг болох гэсэн байсан хэмээн Гантулга ярьсан аж.

Гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой сэжиг илрээгүй нь сонирхол татаж байсан боловч эмийн санчийн яриа анхааралд ихээхэн өртсөн байна.

"Шөнө нэлээд орой орж ирсэн эмэгтэй, эрэгтэй хоёр нэг бакус, цитроман авсан. Эмэгтэй нь манай тавиур дээр байсан цагаан утсаар ярьсан.

...Одоо болтол очоогүй байгаа юм уу гэснээ та хоёр яахаа мэд... гэж байсан. Амаа дараад нөгөө залуугаасаа их нууцалж ярьсан. Тэгэхээр Алимааг хэнтэй юун тухай ярив гэдгийг тодруулах шаардлагатай болжээ.

Эмийн сангаас төлбөртэй утсаар ярьсан гээд бодохоор өөрийнхөө утаснаас ярьж болохгүй яриа байсан нь тодорхой. Түүний ярьсан утсыг шүүлгэж хайсаар яваад тэд нартай нэг ангид суралцаж байгаад сургуулиа төгсөлгүй цэрэгт явсан Мөнхтөр гэдэг залуугийнх болохыг тогтоосон байна. Тэгээд Мөнхтөрийг Алимаа болон талийгаач Энхсүрэнтэй хэр ойр дотно байсныг судалж байтал "Талийгаач тэр хоёр үерхдэг байсан" гэх бүр их сэжигтэй мэдээлэл олсон байна.

Зүүнбаянд алба хааж байгаад тэндээ улирч цэргийн хүн болсон Мөнхтөр, "архитай нөхөрлөсөн, ажлын хариуцлага алдсан" гээд цэргийн албанаас хөөгдөөд хоёр жил болж байгаа ажээ. "Дагавар охиноо гэрээсээ хөөж, зодож занчсан, биед бэртэл учруулсан" гээд мань эр хүний мөсгүй зан гаргасныхаа төлөө хэрэгт явчихаа шахжээ. Эхнэр нь охиноо Солонгост авч эмчлүүлээд "Гомдолгүй. Надаас болж ийм байдалд орсон. Харин үлдсэн охин нь өөрийнх нь хүүхэд юм чинь хүн шиг авч яваарай л гэж хэлье" гэж шүүхэд тодорхойлолт гаргаж өгснөөр, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд удаагүй байжээ.

Cap хүрэхгүй хугацааны өмнө тэдний их сургуульд хамт суралцаж байсан ангийнхан нь уулзахад Мөнхтөр согтонгуутаа Энхсүрэнгийн нөхөр Баатарт агсам тавьж, нийллэгээ тараасан аж. "Чи миний хайртай бүсгүйг булаачихаад ингэж сайхан амьдарч байхад намайг хар. Чамайг хэзээ нэг өдөр өөр шигээ болгоно шүү" хэмээн заналхийлсэн гэдгийг олон гэрч сонссон байв.

-Манай эхнэр Мөнхтөртэй үерхэж байсан нь үнэн. Дорноговьд суурьших болсных нь дараа бид хоёр гэрлэсэн. Хөдөө явахыг, цэргийн хүн дагахыг хүсээгүй байх. Тэгээд ч талийгаач минь би Мөнхтөрд хайртай биш, хүн дууриагаад үерхчихсэн байх аа. Санаа, сэтгэлд үлдсэн юм байхгүй гэдэг байсан. Мөнхтөр ажилгүй болсон, авгайдаа хаягдсан гэдгийг мэдэж байсаан. Адилхан эр хүн болохоор агсамналаа, муу муухай үг хэллээ гэж юм бодоогүй. Ер нь бол манай эхнэр тэрнээс зугтдаг, айдаг байсан. Тэр болгоныг надад хэлдэггүй байсныг нь мэднэ. Доромжилсон, дарамталсан мессеж, яриаг нь би сонсч л байсан.

Эрчүүдийн хооронд эвгүй байдал үүсгэчих вий гээд манай талийгаач надад тэрний тухай нэг ч удаа ярьж байгаагүй ээ. Алимаа ч гэсэндээ хань ижилгүй өнөөг хүрсэн. Ааш зан нь эвдэрч яваа хүүхэн. Би эхнэртээ бас хэлдэг л байсан. Энэ Алимаагийн санаа бодол, сонголт нь хүртэл буруу болчихож дээ гэж. Оросуудтай нийлдэг, нэг их том наймаа, мөнгө ярьдаг болсон байсан. Надад таалагддаггүй ч миний эхнэрийн багын найз болохоор би эвгүй зан гаргаж үзээгүй ээ.

Гэхдээ Алимаа ер нь миний өөдөөс эгц хардаггүй дөлөөд байдаг байсан... Баатарын энэ мэдүүлэг Алимаа, Мөнхтөр хоёрын ерөнхий байдал, ааш занг ил гаргаж өгсөн байна.

Мөнхтөрийг хяналтандаа авч, Алимаагийн алхаа бүрийг мөрдөж байжээ. "Хоёуланг, эсвэл хэн нэгнийг нь цагдан хоръё. Хэргээ хүлээж л таарна" гэсэн мөрдөн байцаагчийг хэлтсийнх нь дарга "болохгүй" гээд хөдөлгөөгүй аж. Мөнхтөр Налайхаас нүүрс зөөж, ченжүүдэд өгдөг ажилдаа ч гарахгүй байжээ. Хайлаастад байдаг хашаа байшиндаа очилгүй, эгчийндээ бүгээд байж. Харин Алимаа Оросын виз авчихаад юу ч болоогүй юм шиг валютын зах дээр рубль худалдаж авах үедээ Мөнхтөртэй уулзаж байхыг мөрдөн байцаагч харжээ.

-Явах нь арай болоогүй бол ахиад ажигла гэсэн үүрэг авсан мөрдөн байцаагч нүүрсний ченж Готовдоржийг Мөнхтөртэй уулзуулж, ажлаа түргэвчлэхээр шийдсэн байна.

Портёртой нүүрс зээлээр авсан. Готовдорж мөнгийг нь өгөхөөр Мөнхтөрийг бааранд урьжээ. Архинд дуртай, амархан согтдог Мөнхтөрийн ам халж, цээж дэлдэх үед нь мөрдөн байцаагч залуу энгийн хувцас өмсөөд эрүүгийн төлөөлөгчтэйгээ хамт зэргэлдээх ширээнд нь суусан байна.

-Төрөө чи яагаад дуугаа хураагаад байгаа юм бэ. Найз нь чамайг дайлж байхад...

-Зүгээр дээ. Үгүй ээ, үүгээр биш. Чи бол эр хүн биз дээ. Тэгэхээр найз нь чамд л гэж нэг юм хэлье... гэснээ Мөнхтөр ширээнд ойртон суув.

-Муу эх, эцэг хоёрыгоо бодохоос самсаа шархирах юм даа. Өөрийгөө ч ойлгохоо болилоо. Охиноо өрөвдөх юм. Одоо чинь хүн чоно болчихож гэдэг нь үнэн байна...

-Чи чинь юу яриад байгаа юм бэ. Сэтгэлээ онгойтол сайн ярьчих. Сүүлийн үед чи харагдахгүй. Тэгээд нэг сонин байх юм...

-Харин тийм. Найз нь яахаа мэдэхгүй байна...

-Яагаад. Юу болсон юм бэ. Одоо чи сайн хүүхэн олж суу. Тэр муу хүүхний хойноос ингээд байгаа юм уу...

-Үгүй үгүй. Юун хүүхэн... суух... найз нь тэр хүүхнээс эмэгтэй хүнээс нэг мөсөн балраад байхад... энэ муу өлөгчин надаар могой бариулчихаад яахаа мэдэхгүй байна... би хүн алсан... Ямар сайхан амьтан билээ. Би уг нь үнэхээр хайртай ш дээ.... гээд Мөнхтөр уйлсан байна.

Мөрдөн байцаагч сонсох, мэдэх гэснээ биелүүлсэн тул Алимааг дагаж яваа төлөөлөгч руу утасдан "баривчил" гэсэн үүрэг өгчээ. Алимаа гэртээ ирэнгүүтээ Мөнхтөр рүү ярьж, "Чиний хайртай Энхсүрэн миний хайртай залууг эргүүлж байна. Чи цаадахыгаа одоохон олж, янзал. Чамайг яаж доромжилсон билээ. Яг түүн шигээ намайг бас доромжиллоо, чамд мөнгө хэрэгтэй биз дээ..." гэж хатгаснаар согтуу эр талийгаач бүсгүйг амдаж байгаад амийг бүрэлгэсэн байжээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 442 | Added by: mongs | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Log In
Search
Calendar
«  May 2012  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031